Синапс ХХК нь 2008 онд гадаад худалдаа, бизнес зөвлөгөө өгөх чиглэлээр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан. Тус хугацаанд бид судалгааны нарийн тоног төхөөрөмж, лабораторын тавилга хэрэгсэл, хэмжлийн багажууд, хүнсний шинжилгээний багаж, мал эмнэлэгийн багаж хэрэгслүүд, тест урвалжууд худалдаалж, угсрах, суурилах, шинээр судалгааны болон сургалтын лаборатори тохижуулах зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна.
Бид одоогоор дээрх төрлийн бараа бүтэгдэхүүнийг дэлгүүрээр, урьдчилан захиaлгаар худалдаалах, өндөр үнэтэй нарийн хэмжлийн багаж хэрэгслийг худалдан авахад зуучлах, угсралт суурилуулалт, техникийн үйлчилгээг үзүүлэх, ISO MNS 17025 стандартын дагуу Лабораторийн менежмент, Итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэн, Их дээд сургууль, эмнэлэг, Төрийн болон орон нутгийн өмчит хяналт шалгалтын байгууллагад хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлэлт хийдэг.
Гадаад харилцагч түншүүдийн хувьд АНУ, Герман, Япон, БНХАУ, Итали, Англи зэрэг орнуудын ISO 9001, 140001 стандартыг хэрэгжүүлсэн 30 орчим үйлдвэрч, худалдааны компанитай дистрибьютер, агентийн гэрээгээр түншлэн ажиллаж байна.
Бид ажлын байран дээрээ 450 гаруй нэр төрлийн лабораторын өргөн хэрэглэгддэг багаж, хэрэгсэл, хэмжээст шил сав, урвалж оношлуур бүхий дэлгүүрийг ажиллуулж байна.