Манай байгууллага нь Хүнсний хими, эрүүл ахуйн лаборатори, Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, Хорио цээрийн лаборатори, Эмийн хяналтын лаборатори, Барилгын материалын лаборатори, Усны шинжилгээний лабораториудад “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага ISO MNS 17025 стандарт”-н дагуу Лабораторийн менежмент, Итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Бид тухайн салбартаа ажилладаг, туршлагатай, мэргэшсэн зөвлөх мэргэжилтнүүдээр дамжуулан энэхүү үйлчилгээг хүргэж байна.