Синапс ХХК нь 2008 онд гадаад худалдаа, бизнес зөвлөгөө өгөх чиглэлээр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан. Тус хугацаанд бид судалгааны нарийн тоног төхөөрөмж, лабораторын тавилга хэрэгсэл, хэмжлийн багажууд, хүнсний шинжилгээний багаж, мал эмнэлэгийн багаж хэрэгслүүд, тест урвалжууд худалдаалж, угсрах, суурилах, шинээр судалгааны болон сургалтын лаборатори тохижуулах зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна.

Бид одоогоор дээрх төрлийн бараа бүтэгдэхүүнийг дэлгүүрээр, урьдчилан захиaлгаар худалдаалах, өндөр үнэтэй нарийн хэмжлийн багаж хэрэгслийг худалдан авахад зуучлах, угсралт суурилуулалт, техникийн үйлчилгээг үзүүлэх, ISO MNS 17025 стандартын дагуу Лабораторийн менежмент, Итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэн, Их дээд сургууль, эмнэлэг, Төрийн болон орон нутгийн өмчит хяналт шалгалтын байгууллагад хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлэлт хийдэг. 

Гадаад харилцагч түншүүдийн хувьд АНУ, Герман, Япон, БНХАУ, Итали, Англи зэрэг орнуудын ISO 9001, 140001 стандартыг хэрэгжүүлсэн 30 орчим үйлдвэрч, худалдааны компанитай дистрибьютер, агентийн гэрээгээр түншлэн ажиллаж байна. 

Бид ажлын байран дээрээ 450 гаруй нэр төрлийн лабораторын өргөн хэрэглэгддэг багаж, хэрэгсэл, хэмжээст шил сав, урвалж оношлуур бүхий дэлгүүрийг ажиллуулж байна.


БАТАЛГААТ БАЙДАЛ


  • Манай компани нь “ Малын эм, эмнэлгийн хэрэгсэл импорлох” болон “Физик –Хими, хүнд, даралт, температурын хэмжлийн хэрэгслийг худалдах” тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг. 
  • Бид Олон улс, Европын холбоо, АНУ, Англи, Хятад улсын CE, OIML, NSF, EN, CE сертификат бүхий багаж хэрэгслүүдийг оруулж ирэн худалдаалдаг. 
  • Бид худалдаалж буй хэмжих хэрэгслүүдээ СХЗГазраар баталгаажуулж, 1 жилийн хугацаатай баталгаажуулалтын гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргаж өгдөг.
  • Бид тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийн угсралт суурилуулатыг захиалагчийн талд бүрэн хийж гүйцэтгэн, Монгол хэл дээрх гарын авлага бэлтгэн өгдөг.
  • Тоног төхөөрөмж , тавилга хэрэгсэлдээ 6 сараас 24 сарын Баталгаат хугацаа гаргаж байна.


Synaps LLC
Цахим шуудан:
sales@synaps.mn
sales2@synaps.mn
store@synaps.mn
service@synaps.mn
import@synaps.mn
info@synaps.mn
Вэбсайт: http://www.synaps.mn
Оффисын утасны дугаар: (976)70168000, (976)77188000
Менежерүүдийн гар утасны дугаар: 
sales: (976)-98113136
store: (976)-80658000
finance: (976)-80568000
service: (976)-80528000
delivery: (976)-80538000
import: (976)-80978000
Факс: (976)-70168000
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол /14182/, Алтайн гудамж-281, Хоймор оффис, 3-р давхарт 304, 307 тоот