Танилцуулга

Компанийн тухай

Синапс ХХК нь 2008 онд гадаад худалдаа, бизнес зөвлөгөө өгөх чиглэлээр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан. Тус хугацаанд бид судалгааны нарийн тоног төхөөрөмж, лабораторын тавилга хэрэгсэл, хэмжлийн багажууд, хүнсний шинжилгээний багаж, мал эмнэлэгийн багаж хэрэгслүүд, тест урвалжууд худалдаалж, угсрах, суурилах, шинээр судалгааны болон сургалтын лаборатори тохижуулах зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна.

Бид одоогоор дээрх төрлийн бараа бүтэгдэхүүнийг дэлгүүрээр, урьдчилан захиaлгаар худалдаалах, өндөр үнэтэй нарийн хэмжлийн багаж хэрэгслийг худалдан авахад зуучлах, угсралт суурилуулалт, техникийн үйлчилгээг үзүүлэх, ISO MNS 17025 стандартын дагуу Лабораторийн менежмент, Итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Эрдэм шинжилгээний хүрээлэн, Их дээд сургууль, эмнэлэг, Төрийн болон орон нутгийн өмчит хяналт шалгалтын байгууллагад хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлэлт хийдэг. 

Гадаад харилцагч түншүүдийн хувьд АНУ, Герман, Япон, БНХАУ, Итали, Англи зэрэг орнуудын ISO 9001, 140001 стандартыг хэрэгжүүлсэн 30 орчим үйлдвэрч, худалдааны компанитай дистрибьютер, агентийн гэрээгээр түншлэн ажиллаж байна.

Бид ажлын байран дээрээ 450 гаруй нэр төрлийн лабораторын өргөн хэрэглэгддэг багаж, хэрэгсэл, хэмжээст шил сав, урвалж оношлуур бүхий дэлгүүрийг ажиллуулж байна.

Баталгаат байдал

Манай компани нь “ Малын эм, эмнэлгийн хэрэгсэл импорлох” болон “Физик –Хими, хүнд, даралт, температурын хэмжлийн хэрэгслийг худалдах” тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг. 

Бид Олон улс, Европын холбоо, АНУ, Англи, Хятад улсын CE, OIML, NSF, EN, CE сертификат бүхий багаж хэрэгслүүдийг оруулж ирэн худалдаалдаг. 

Бид худалдаалж буй хэмжих хэрэгслүүдээ СХЗГазраар баталгаажуулж, 1 жилийн хугацаатай баталгаажуулалтын гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргаж өгдөг.

Бид тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийн угсралт суурилуулатыг захиалагчийн талд бүрэн хийж гүйцэтгэн, Монгол хэл дээрх гарын авлага бэлтгэн өгдөг.

Тоног төхөөрөмж , тавилга хэрэгсэлдээ 6 сараас 24 сарын Баталгаат хугацаа гаргаж байна.

Баримтлах бодлого , зорилт

Эрхэм зорилго

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙХЭЭ ЧАНАР, БАТАЛГААНД ИТГЭЛТЭЙ БАЙХ НӨХЦЛИЙГ ХАРИЛЦАГЧ БҮХЭНДЭЭ БҮРДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ

Алсын хараа

2025 ОН ГЭХЭД САЛБАРЫН ХАМГИЙН ИННОВАЦЛАГ БОЛОН ЖИШИГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛОХ

Бидний баримтлах бодлого

Хэрэгцээг зөв тодорхойлох

Харилцагчиддаа бүтээгдэхүүний дээжний онцлог, хийгдэх шинжилгээ, тусгай хэрэгцээнд тохирох техникийн хүчин чадал, үзүүлэлт бүхий багаж хэрэгслийг тодорхойлох, сонгоход зөвлөн туслах, илүү олон сонголтуудыг бий болгох

Нөөцийн үр ашигтай байх

Ашиглалтын явцад ус, цахилгаан, дулааны хэмнэлттэй , хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн, илүү автоматжуулсан, байгаль орчинд хоргүй багаж хэрэгсэл нэвтрүүлэх 

Шинэлэг, санаачлагч байх

Шинэлэг үйлчилгээ , түргэвчилсэн болон автоматжуулсан техник, технологийг нэвтрүүлэх 

Тогтвортой байх

Бараа үйлчилгээнийхээ чанарын түвшинг бууруулахгүйгээр урт хугацаанд тогтвортой ажиллах, бараа бүтээгдэхүүн нь танигдсан нийлүүлэгч болон тэдгээрийг хэрэглэгч харилцагч нартайгаа тогтвортой хамтын ажиллагааг хадгалах, 3 талт эргэх холбоотой байх 

Хүртээмжтэй байх

Харьцангуй чанартай бараа бүтээгдэхүүндээ дундаж үнийн бодлого баримтлан худалдаалж, олон бараа бүтээгдэхүүнийг илүү олон харилцагчдад хүргэх 

Мэргэшсэн байх

Хими, биотехнологи, инженер, бизнес удирдлагын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлэх, салбартаа мэргэшсэн , туршлагатай зөвлөх мэргэжилтнүүдтэй тухайн төсөл дээрээ хамтран ажиллах 

Хамтын ажиллагаа

МХЕГ
МЭЭСБУЛ
МУИС
ШУТИС
ЭМШУС
ХААИС
Төв аймаг ЭМГ
Талх чихэр
Өгөөж
Мак
MCS
Максам
АПУ
Жем
Витафит
Имарт
Тесо
Алтайн хүдэр
Жүр үр
Витсамо
Хөвсгөл аяны жолоо
Арвайн үндэс
Технологийн дээд сургууль
Монгол тэмээ
Майнд тэч
Бест кап
Гацуурт