Зөвлөх үйлчилгээ

Манай байгууллага нь Хүнсний хими, эрүүл ахуйн лаборатори, Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, Хорио цээрийн лаборатори, Эмийн хяналтын лаборатори, Барилгын материалын лаборатори, Усны шинжилгээний лабораториудад “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага  ISO MNS 17025 стандарт”-н дагуу Лабораторийн менежмент, Итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг  үзүүлж эхлээд байна. Бид тухайн салбартаа ажилладаг, туршлагатай, мэргэшсэн зөвлөх мэргэжилтнүүдээр дамжуулан энэхүү үйлчилгээг хүргэж байна.

Ажлын орчин бүрдүүлэх, хэрэгцээт бараа материалыг тодорхойлох чиглэлээр

  • Лабораторийн  дотоод  зохион байгуулалтын  зураглал хийх, агааржуулалтын  урсгал, зохион байгуулалтыг зөвлөх
  • Хийгдэх шинжилгээний дагуу шаардлагатай тавилга хэрэгсэл , тоног төхөөрөмж, жижиг хэрэгсэл, урвалжийн жагсаалт , техникийн үзүүлэлт тодорхойлох , төсөв  боловсруулах  
  • Тоног төхөөрөмжүүдийн байрлал, түүнээс шалтгаалах зураглалыг хийх

Үндсэн үйл ажиллагааны чиглэлэээр

  • Холбогдох  шинжилгээний  стандарт аргуудын жагсаалт бэлтгэх
  • Шинжилгээний стандартын дагуу  Стандарт  арга зүй  боловсруулах, гаргаж өгөх
  • Лабораторийн удирдлагын тогтолцооны холбогдох  журам , үйл ажиллагааны   бичиг баримтууд боловсруулах

Боловсон хүчин, сургалтын чиглэлээр

  • Ажиллах боловсон хүчний талаарх ерөнхий зөвлөмж
  • Лабораторийн ажилагсадын ажлын байрны тодорхойлолт   боловсруулах
  • Хамааралтай сургалт,  семинарын мэдээллүүдийн , чиглэлүүдийг өгөх