Компанийн тухай

Синапс ХХК нь 2008 онд гадаад худалдаа, бизнес зөвлөгөө өгөх чиглэлээр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан. Тус хугацаанд бид судалгааны нарийн тоног төхөөрөмж, лабораторын тавилга хэрэгсэл, хэмжлийн багажууд, хүнсний шинжилгээний багаж, мал эмнэлэгийн багаж хэрэгслүүд, тест урвалжууд худалдаалж, угсрах, суурилах, шинээр судалгааны болон сургалтын лаборатори тохижуулах зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна.

Бид одоогоор дээрх төрлийн бараа бүтэгдэхүүнийг дэлгүүрээр, урьдчилан захиaлгаар худалдаалах, өндөр үнэтэй нарийн хэмжлийн багаж хэрэгслийг худалдан авахад зуучлах, угсралт суурилуулалт, техникийн үйлчилгээг үзүүлэх, ISO MNS 17025 стандартын дагуу Лабораторийн менежмент, Итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай байгууллага нь Хүнсний хими, эрүүл ахуйн лаборатори, Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, Хорио цээрийн лаборатори, Эмийн хяналтын лаборатори, Барилгын материалын лаборатори, Усны шинжилгээний лабораториудад “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага ISO MNS 17025 стандарт”-н дагуу Лабораторийн менежмент, Итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Бид тухайн салбартаа ажилладаг, туршлагатай, мэргэшсэн зөвлөх мэргэжилтнүүдээр дамжуулан энэхүү үйлчилгээг хүргэж байна.

ЗАХИАЛГА БА ЗУУЧЛАЛ

Бид бизнесийн болон хувийн өмчит байгууллага, төслийн байгууллагуудад өндөр үнийн дүнтэй, нарийн хэмжилт хийдэг судалгаа шинжилгээ, дээж бэлтгэх зориулалт бүхий багаж тоног төхөөрөмжийг худалдан авахад үйлдвэрлэгчээс нь ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ-г санал болгож байна. Энэхүү худалдааны зуучлалын хүрээнд захиалагч талыг төлөөлөн үйлдвэрлэгчтэй харилцах, гадаад худалдааг зохион байгуулах, гаалийн бүрдүүлэлтийг хийх, тоног төхөөрөмжийн УГСРАЛТ , СУУРИЛУУЛАЛТ, СУРГАЛТ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ бүрэн хийж гүйцэтгэнэ. 

  • Synaps LLC
    Цахим шуудан:
    sales@synaps.mn
    sales2@synaps.mn
    store@synaps.mn
    service@synaps.mn
    import@synaps.mn
    info@synaps.mn
    Вэбсайт: http://www.synaps.mn
    Оффисын утасны дугаар: (976)70168000, (976)77188000
    Менежерүүдийн гар утасны дугаар: 
    sales: (976)-98113136
    store: (976)-80658000
    finance: (976)-80568000
    service: (976)-80528000
    delivery: (976)-80538000
    import: (976)-80978000
    Факс: (976)-70168000
    Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол /14182/, Алтайн гудамж-281, Хоймор оффис, 3-р давхарт 304, 307 тоот